Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиани Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазартай уулзалт хийлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 31 секунд

May be an image of ‎2 people, people playing football, people playing soccer and ‎text that says '‎IFA FIFA ก FIFA FOOTBALL UNITES the World FIFA Ubn HOY Юy6AЙHA? Юy 6AЙHA? FO ubn bn U UNITE' ld 6 مل දල ሰመ 비 FIFA ubn IFA UN Ub‎'‎‎

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиани Инфантино өөрийн албан ёсны хаягтаа дараах мэдээллийг байршуулжээ. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсад хөлбөмбөгийн хөгжил урагштай байгаад талархахын зэрэгцээ Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазартай АНУ-ын Майами хотноо уулзах завшаан тохиосонд баяртай байна. Миний бие түүний хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцсаны зэрэгцээ Монголын хөлбөмбөгийн баг FIFA Series тэмцээнд оролцсон талаарх мэдээллийг сонсоход таатай байлаа.

Монгол Улсын өвөрмөц газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалан үүнд тохирсон шийдлүүдийг ашиглан FIFA Forward хөтөлбөрийн санхүүжилтээр Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн Air Dome монголд байгуулагдсан нь чухал дэвшил бөгөөд бид цаашдын бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. FIFA Football for Schools санаачилга болон FIFA Talent Development Scheme хөтөлбөрүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдгээр нь шигшээ багуудын хөгжлийг дэмжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. FIFA-ийн зүгээс Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазарын үйл ажиллагааг бүрэн дэмжихээ илэрхийлэхийн сацуу, Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазар Монголын хөлбөмбөгийг гэрэлт ирээдүй рүү хөтөлнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Төрийн айлчлалтай холбогдуулан түр хугацаагаар ЗАМ ХААНА
Төрийн айлчлалтай холбогдуулан түр хугацаагаар ЗАМ ХААНА
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.