Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазар: Би долоодугаар ангидаа нүүрс гэртээ оруулж байснаа санадаг. Түүнээс хойш нүүрс хутгаж ч үзээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахад УИХ-ын зарим гишүүд багтсан юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсгийн нэг гишүүн нь миний бие өөрөө. Ажлын хэсэг ажлаа хийж дуусаагүй байхад ийм сөрөг ПиАр цацаж байгаа нь ажлын хэсгийг ажлуулахгүй гэсэн нүүрсний хулгайчдын ажлын нэг хэсэг байна гэж бид үзэж байна.

Миний бие нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Уурхайн лиценз байдаггүй. Өнөөдөр Монголын ард түмний бүх боломжийг хулгайлсан нүүрсний хулгайч нар амь тавих дөхөөд ирэхээр огт оролцдоггүй гишүүдийн нэрсийг гаргаж, энэ хулгайгаа займчуулж байна гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл, нүүрсэнд огт хамааралгүй гишүүд.

Би долоодугаар ангидаа нүүрс гэртээ оруулж байснаа санадаг. Түүнээс хойш нүүрс хутгаж үзээгүй" гэлээ.

Б.Баттөмөр: Андуурал болсон байх, ганц портер нүүрс гаргасан тохиолдол байвал би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн
Б.Баттөмөр: Андуурал болсон байх, ганц портер нүүрс гаргасан тохиолдол байвал би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.