Чуулганы өчигдрийн хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан.
Тэрбээр энэ үеэрээ "Нүүрсний сонсголоор ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ илчлэгдэнэ. Ямар ч дарга, цэргийн хаацайлал энд байхгүй. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. Энэ мафийн эздээсээ хамтдаа салцгаая" хэмээлээ.