Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Андуурал болсон байх, ганц портер нүүрс гаргасан тохиолдол байвал би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

АТГ-аас өнөөдөр /2022.12.13/ мэдээлэл хийж нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Эдгээр нэрсийн дунд УИХ-ын нэр бүхий 7 гишүүний нэр дурдагдсан юм. Эл мэдээлэлд холбогдсон зарим УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Далд эдийн засгийн асуудлаар хамгийн анх шүгэл үлээсэн хүн нь би. Гэтэл өнөөдөр би өөрөө нүүрсний хулгай нэртэй болчихлоо. Тавантолгой гэх компанийн талбай, оффис хаана байдгийг мэдэхгүй. Би нефтийн компанийн хувь эзэмшдэг. Энэ компани Монгол даяар үйл ажиллагаа явуулдаг. Яагаад ингэж зарлах болов гэдгийг гайхаж байна. Би цаашид хулгайтай тэмцэнэ. Намайг дуугүй болгоно гэж бодож байгаа бол үгүй.

Нүүрсний хулгай гаарсан. 18 машин 6 мянган удаа хилээр гараад явчихсаныг шүүмжлээд байгаа шүү дээ. Үүний төлөө надад ийм асуудлыг тохох гэж оролдож байгаа юм уу. АТГ үүнийгээ нотлох ёстой. Би ард иргэдэд хэлэхэд, надад нэг портер нүүрс гаргасан тохиолдол байвал би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Андуурал гарсан байх. Залруулга гаргасан байх.

"Тавантолгой" ХХК-д шатахуун нийлүүлж үзээгүй. Нүүрс тээвэрлэгч компаниуд манайхаас шатахуун л авсан байхыг үгүйсгэхгүй" гэлээ.

ШУУД: Нүүрсний хэрэгт холбоотой гэх УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийж байна
ШУУД: Нүүрсний хэрэгт холбоотой гэх УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ