Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Гашуунсухайт“ боомтоор 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан. Мөн экспортоор 942 мянган тонн нүүрс илүү гарсан нь тогтоогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэр танилцуулах үеэр ЦЕГ-аас дараах мэдээллийг өгсөн юм.

Тодруулбал, "Жижиг Тавантолгой буюу орон нутгийн уурхайд Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж ажилласан. Тавантолгой ХК-аас нүүрс худалдан авсан ААН-үүд худалдан авсан нүүрсээ илүү хэмжээгээр экспортод гаргадаг. Мөн Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн цэрэг, авто тээврийн байгууллагын албан тушаалтнууд бүртгэл хяналтгүй гаргаж, хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн гэмт хэргийг шалгасан.

Одоогийн байдлаар энэ гэмт хэрэгт 2013-2017 оны хооронд "Гашуунсухайт" боомтоор 296 компани, ААН-ийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан гэх бүртгэл байна. Улсын хилээр нийт 32230 удаагийн давтамжтайгаар хоосон тээврийн хэрэгсэл гарсан.

Үүнээс Монгол Улсын 19 ААН, БНХАУ-ын 27 ААН-ийн "Тавантолгой" ХК-тай хийсэн нүүрсний гэрээний хэмжээнээс 942 мянган тонн нүүрс экспортод илүү гарсан болохыг баримт бичгээр тогтоогоод байна. Энэ нь нийт 46 компанийн үйлдэл" гэлээ.

ШУУД: АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.