Сүүлийн үед "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Юнивишн" ХХК дээр ирж буй нэг мэдээлэл нь гурвалсан үйлчилгээ нэрээр интернет, суурин утас, телевизийн үйлчилгээг гурвууланг нь авахыг шаарддаг. Энэ нь хэрэглэгчийн сонголт хийх нөхцлийг хангаж өгөхгүй гэдэг гомдол ирсэн. Үүнийг шалгаад үзэхээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор баталсан олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 6.1-д олон суваг дамжуулах үйлчилгээг хэрэглэгч дангаар нь сонгон авах боломжтой байна гэж заасантай нийцээгүй гэж үзэж байгаа. Иймээс эдгээр гэрээний заалтуудыг өөрчлөх, хугацаатай албан шаардлагыг хүргүүлж байна. Мөн багц бууруулах болон ахиулах нөхцлийн хувьд хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүд байна гэж үзсэн тул "Юнивишн" болон "Скаймедиа" компаниудад албан шаардлага хүргүүлж буй юм" гэлээ.