Сүүлийн үед "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Үнийн асуудлыг судалж байх явцад "Юнивишн" ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулж буй гэрээ нь харилцан адилгүй үнэ төлбөртэй байна гэх асуудал гарсан. Ижил төрлийн багц дээр өөр дүнтэй гэрээ байгуулсан асуудал юм. Улаанбаатар хотын гэр хороололд суурь хураамж нь өөр, орон сууцны хороололд өөр байдаг гэх мэтийн асуудлууд байгаа. Энэ нь давамгай байдалтай аж ахуйн нэгж нэг ижил төрлийн барааг ялгавартай үнээр худалдан борлуулахыг хориглосон хуулийн заалт зөрчиж буй учраас Зөрчлийн хэрэг нээж байна. "Юнивишн" ХХК болон Скаймедиа компаниудад хугацаат албан даалгавар хүргүүлсэн" гэлээ.
“Юнивишн“ ХХК гэр хороолол болон орон сууцны өрхүүдэд ижил багц дээр өөр үнээр гэрээ байгуулсан асуудалд Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.