Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний шилдэг бүтээлийн уралдаан болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд


Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёрдахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл, нэвтрүүлгийн чанар, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч дараах төрлөөр зарлаж байна.

1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр;

2.  - Үндэсний шилдэг телевизийн бүтээл

- Үндэсний шилдэг радиогийн бүтээл

- Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл (радио,телевиз тус бүрээр)

- Орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээл

Уг уралдаанд арилжааны радио, телевиз болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд оролцож болно. Хугацааны хувьд Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөрийг, бүтээлийн хувьд  2020 онд бүтээгдсэн бүтээлийг хамруулж үзэх юм. Уралдаанд оролцогчид, тэдний бүтээлийг 2020 оны 07 дугаар сарын 01-07-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэж, хүлээж авна. ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсээс бүртгэлийн талаар мэдээлэл авч, бүтээлээ бүртгүүлэх боломжтой.



ДЭВСГЭР МЭДЭЭЛЭЛ: 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн анхны шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ.

Тус уралдаанд үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр “UBS” телевиз, шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн Монголчууд MGL RADIO 88,3”, хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн эздээр “Маамуу” хүүхэлдэйн киногоороо “Монгол Контент” ХХК,  “Найзууд” нэвтрүүлгээрээ “Хэмнэл радио 91,7”-ийн уран бүтээлчид тодорч байв. Мөн шилдэг бүтээлээр “Жи интертайнмент” нэгдэлийн “Монгол төрийн мэргэн өвөө” нэвтрүүлэг, “Монгол HD” телевизийн “Өнөө өглөө” шууд нэвтрүүлэг тодорсон юм. 

Сонгогчдын боловсролд
Сонгогчдын боловсролд
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.