Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: “Эх орондоо л очихсон” Хүний эрхийн өдөрт зориулсан хэлэлцүүлэг болно

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнөөдөр /2022.12.08/ болох зарим онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

ШОНХОР ТАУЭР

11:00 цагт: Ээлжит 4/11 Мэдээллийн цаг болно. Ардчилсан намын удирдлагууд Ардчилсан намын ээлжит бус XV их хурлаас гарсан шийдвэр, АН нөхцөл байдал, болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ “ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: А.Эрдэнэбилэг 600 хятад иргэнтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн болон шүүгч нартай холбоотой асуудлаар баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

12:00 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Дэлхий дахины хамгийн том хүний эрхийн үйл ажиллагаануудын нэг болох "Эрхийнхээ төлөө бичицгээе" аяны захидал бичих өдөрлөгийг зохион байгууна. /АШУҮИС-ийн Эко цогцолбор/

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

13:00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно. Тус чуулганаар ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдана. Утас: 99717977

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

14:00 цагт: МСНЭ-ийн санаачлагаар ХЭҮК, “Зөвийг шүгэлдэгч” ТББ, Zoljargal and On film хамтран “Эх орондоо л очихсон...” Хүний эрхийн өдөрт зориулсан хэлэлцүүлэг үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр Сэтгүүлч Г.Золжаргалын бүтээл “Эх орондоо л очихсон...” киног үзүүлнэ. Утас: 91118403

ЧИНГИСИЙН ТАЛБАЙ

12:00 цагт: "Нүүрсний хулгайчдыг ил болго" нэртэй иргэдийн жагсаал 5 дахь өдрөө үргэлжилнэ

МАН ХАГАРСАН ДӨРӨВ ХОНОГ: Я.Содбаатар генсек болох нь талаар болж, Д.Амарбаясгалан хамгийн их ХОЖИВ
МАН ХАГАРСАН ДӨРӨВ ХОНОГ: Я.Содбаатар генсек болох нь талаар болж, Д.Амарбаясгалан хамгийн их ХОЖИВ
 
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.