Нүүрсний хэрэгт буруутгагдаад буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр үүрээр цагдан хорьсон байна. Тодруулбал, түүнийг өнгөрсөн аравдугаар сараас хойш шалгаж байгаа юм.
Нүүрстэй холбоотой 21 хэрэгт ажиллагаа явуулж байгаа гэж Нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд өчигдөр мэдээлсэн. Мөн ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Нүүрстэй холбоотой хэрэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, хэлтсийн дарга н.Отгонжаргал н.Нурлат, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, мөн тус компанийн холбогдох албан тушаалтнууд. Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх Гаалийн ахлах байцаагч Н.Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан Н.Доржжүгдэр, ХХЕГ-ын ажилтан Дэлгэрдалай гэх хүмүүст эрүүгийн үүсгэн шалгаж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.
Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны хэргийн дараагаар нүүрсний асуудлыг хөндөж, улсаа хохироосон хүмүүсийн хэргийг гаргаж тавина гэж байсан билээ.
Мөн залуус нэгдэн нүүрсний хулгайчдын нэрсийг зарла хэмээн 5 дах өдрөө жагсаал зохион байгуулж байна.