Хуулийн байгууллагынхан нүүрсний хулгайтай холбоотой томоохон хэргийн араас орсон талаарх мэдээлэл чих дэлсэх болов. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хуулийн байгууллагынхан нүүрсний асуудалд холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг шалгаж эхэлсэн гэнэ.
Шалгалтын ажил эд өрнөж буй бөгөөд хэрэгт холбогдсон хүмүүсийг эцсийн байдлаар хэргийг нь “боогоогүй” байгаа аж. Хэрвээ “Таван толгой төмөр зам”-ын асуудал шалгагдаж эхэлвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч гэсэн энэ хэрэгт татагдаж орох магадлалтай юм.
Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны хэргийн дараагаар нүүрсний асуудлыг хөндөж, улсаа хохироосон хүмүүсийн хэргийг гаргаж тавина гэж байсан билээ.
Харин энэ талаар "Эрдэнэс таван толгой" ХК-иас тодруулахад, "Манай компанийн Гүйцэтгэх захирал болон эрх бүхий албан тушаалтанг хуулийн байгууллагаас дуудсан, мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй" гэв.