Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оффтейк гэрээг ил болгохыг ТЕГ зөвшөөрсөн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрх төлөөлөгч Ж.Ганбат оффтейк гэрээг ил болгох асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд оффтейк гэрээг ил болгох хүсэлтийг ТЕГ-т хүргүүлсэн. Энэ дагуу ТЕГ-аас оффтейк гэрээг ил болгоход асуудалгүй, Засгийн газарт хүсэлтээ тавь гэсэн хариу өгсөн. Энэ дагуу ЗГХЭГ-т хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Нийт есөн гэрээг ил болгоё гэдэг асуудал тавьсныг Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн. Гэрээний нөгөө тал зөвшөөрөх юм бол эдгээр гэрээ ил болно" гэсэн юм.

Харин өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар оффтейк гэрээг ил болгохыг дэмжсэн байна. Ингэхдээ гэрээний нөгөө тал болох Хятадын хөрөнгө оруулалттай компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр оффтейк гэрээг ил болгох аж. Тиймээс Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа
 
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.