Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Залуус нэгдэн Төрийн ордны гадна нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлахыг шаардаж, дөөрв дэх өдрөө жагсаж буй. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Төрийн ордноос гарч, жагсагчидтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр эл үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн бий хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Хөгжлийн банкинд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид зарим тайлбарыг өгөхгүй байгаа ч гэсэн иргэдтэйгээ хамт байгаа. Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Хэрэв эдгээр асуудал шийдэгдээгүй байсан бол Тавантолгой, Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавихгүй байх байсан. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой.

Өнөөдөр энд улс төрийн зорилготой хүмүүс ч ирсэн байгаа. Жинхэнэ нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна" гэлээ.

Жүжигчин У.Цогтбаяр нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт багтлаа
Жүжигчин У.Цогтбаяр нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт багтлаа
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.