Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нэг ээлжийн алба хаагчид хамтран бүртгэлгүй нүүрс хилээр гаргасан нь тогтоогдсон тул бүгдийг нь шалгаж байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгайн асуудлаар шалгагдаж буй хүмүүсийн дунд гааль, хил хамгаалах байгууллагаас шалгагдаж байгаа хүмүүс байна. Нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч наймдугаар сард Гашуунсухайтын боомтоор бүртгэлгүй нүүрс гаргах ажил хийгдэж байгаад тухайн үед шүгэл үлээсэн иргэний мэдээллээр шалгасан. Ингэхэд нэг ээлжийн бүх алба хаагчид хамтарч бүртгэлгүй нүүрс гаргасан болох нь тогтоогдсон. Тухайн хүмүүс нь хилийн цэрэг, гааль, авто тээврийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг саатуулж шалгасан. Ажиллагаа хийгдээд явж байгаа" гэлээ.

“УИХ чадамжгүй байна гэж хэн дүгнэсэн юм. Би тийм яриа сонсоогүй“
“УИХ чадамжгүй байна гэж хэн дүгнэсэн юм. Би тийм яриа сонсоогүй“
 
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.