Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэг өрх жилд 9.2 сая төгрөгийн боломжийг ТҮГЖРЭЛД алдаж байна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр "Ард түмний ядуурлын нэг үндэс нь түгжрэл болж байна. Үүнийг олон улсын байгууллагууд болон холбогдох албадуудын тогтоосон судалгаагаар 3.8 их наядын алдагдсан боломжийн өртөг гарч байна. Нэг өрхөд шилжүүлж тооцвол 9.2 сая төгрөгийн боломжийг жилд алдаж байна. Цаг хугацаа, эрүүл мэнд гэх мэтээр. Дуу чимээний бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 7.3 дахин их байгаа бол нэг иргэн жилд дунджаар 30 хоногийг түгжрэлд алдаж байна. Энэ бүгдээс харахад, Улаанбаатар хотын түгжрэлийг хатуу, зөөлөн аргаар шийдэхээс өөр аргагүйд хүрсэн. Суурь хүчин зүйл нь төвлөрөл болж байна. Тиймээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг бэлтгэж байна. Аймгийн бүх төвүүдийг хотын статустай болгож, Дархан, Эрдэнээтээс авхуулаад шинэ өсөлтийг зургаан бүсийг хөгжүүлэх цогц бодлогыг явуулна" гэв.

“Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийнэ“
“Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийнэ“
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц