Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Шинэ жилээр цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байхыг анхааруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Шинэ оны баярыг угтан иргэд, аж, ахуйн, нэгж, байгууллагууд гэртээ болон албан тасалгаандаа сүлд мод засах, арга хэмжээний үеэр салют буудуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Үүнд:

-Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх,

-Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,

-Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,

–Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Дэлхийн 8 дахь тэрбум хүний нэг Австралид мэндэлсэн А.Мэргэн хүүд  төрсний гэрчилгээг нь гардууллаа
Дэлхийн 8 дахь тэрбум хүний нэг Австралид мэндэлсэн А.Мэргэн хүүд төрсний гэрчилгээг нь гардууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.