Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би тэмцлээсээ СӨӨМ ч ухрахгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2022.12.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөр тийш чиглүүлэх гэж оролдсон мэдээллийг бид авсан. "Эрдэнэ Тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд түүний удирдлагад байсан хүмүүс жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний мөнгөөр далд эдийн засаг үүсгэсэн байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар "нүдтэй, чихтэй" ажиллах чадамжтайг анхааруулъя.

Хоёрдугаарт, өчигдрийн залуучуудын тавьсан санал дотор 14 байгууллагаас тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй юм уу гэж их асуусан байна. Энэ талаар өчигдөр Ерөнхий сайдын зүгээс бодсон. 30 жил энэ тогтолцоогоор явлаа. Өнөөдөр шулуухан хэлэхэд, парламентийн төлөөлөх чадамж буурч байна. Өнөөдөр бараг олон дагагчтай сошиал инфлюнсер парламнетийн гишүүнээс илүү төлөөлөх чадамжтай зүг рүү дэлхий нийт явж байна. Тиймээс парламент өөрөө ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх, хүлээн зөвшөөрөгдсөн байх, сонгуулиас сонгуулийн хооронд ард түмний үүргийг гүйцэтгэх зэрэг асуудлууд дээр нийлбэр байх боломжтой. Энэ утгаараа жижиг нам сонгуульд өрсөлддөг ч парламентийн босго давж чаддаггүй гэдэг нь нууц биш. Тиймээс бид хүчтэй сонгодог парламентын засаглал руу шилжих хэрэгтэй" гэв.

“УИХ-ын тараах, Засгийн газрыг огцруулах асуудал ЯРИГДААГҮЙ“
“УИХ-ын тараах, Засгийн газрыг огцруулах асуудал ЯРИГДААГҮЙ“
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.