Сошиал орчинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах санал гаргасан" гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр таарамжгүй байна. Намын генсекээсээ болж муудалцаж байна. Үе хоорондын ялгаа гараад байна гэх мэдээллүүд гарч байна. Ийм мэдээлэлд итгээд төөрөлдөөд бид муудалцахгүй дээ. Тэгэхээр ийм зүйл хийхээ болих хэрэгтэй" хэмээлээ.