Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой, Хөгжлийн банкны асуудлыг шийдэж чадсан шиг “Тавантолгой“-н асуудлыг шийдэж чадна, үүнд олон нийт ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 17 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2022.12.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Саяхан "Тавантолгой" ХК-тай холбоотой мэдээллийг гарган тавьсан. Том асуудлууд цэгцэрч байна гэж би өмнө ч хэлж байсан. Тавантолгой компани байгуулагдсан цагаас эхлэн тэнд нэлээдгүй олон зүйлс болсон. Яагаад Гашуунсухайтын төмөр зам 16 жил гацсан юм, тэнд явж буй машинуудын цаана ямар улс төрчид байдаг юм, эдгээрийн цаана Хятад, Монголын ямар хүмүүс байдаг зэрэг олон асуудлууд бий. Мөн оффтейк гэрээний нууцлалтай холбоотой асуудлууд ч байгаа.

900 гаруй нүүрс тээврийн машинд C зөвшөөрөл олгогдсон байдаг. 393 чингэлэг тээврийн 201 задгай терминал, 78 тээврийн компани байна. Бөмбөлөг хагарах гэдэг зүйл ковидын үед яригдаж байсан. Энэ дунд зохицуулалтууд хэрхэн хийгдсэн болон тэнд ажиллаж буй хил гаалийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд үгсэн хуйвалдсан зүйл бий эсэх зэрэг асуудлууд үүссэн учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод явж байна.

Хөгжлийн банк, Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай харьцуулахад хамгийн амаргүй нь. Тиймээс нэлээдгүй хугацаа шаардагдаж байгаа. Оюутолгой, Хөгжлийн банкны асуудлыг шийдэж чадсан шиг Тавантолгойн асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадна, үүнд олон нийт эргэлзэх хэрэггүй.

Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөр тийш чиглүүлэх гэж оролдсон мэдээллийг бид авсан. "Эрдэнэ Тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд түүний удирдлагад байсан хүмүүс жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би тэмцлээсээ алхам ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний мөнгөөр далд эдийн засаг үүсгэсэн байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар ажиллах чадамжтайг анхааруулъя" хэмээлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хуучин удирдлага болон түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хуучин удирдлага болон түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.