Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: “Нүүрсний хулгай“-н 10 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын олон хүнийг шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Залуучууд нэгдэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаалыг зохион байгуулаад байна. Жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Нүүрсний хулгайн асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван удаа ярьсан. Амаргүй. Учир нь эрх мэдэлтэй, албан тушаалтай ч хүмүүс холбогдсон байдаг. Тиймээс Засгийн газар гурван удаа яриад эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоогоод ажиллаж байна. Энэ хугацаанд олон зүйл тодорхой болж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БҮТ АТГ-т хэд хэдэн бичиг өгсөн байгаа.

Нүүрстэй холбоотой асуудалд гэрээтэй холбоотой асуудал байдаг. Хоёрдугаарт, тээвэр, гуравдугаарт, төмөр замтай холбоотой асуудал бий. Ийм гурван төрлийн хэрэгт нийт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна. Уг хэрэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, хэлтсийн дарга н.Отгонжаргал н.Нурлат, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, мөн тус компанийн холбогдох албан тушаалтнууд. Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх Гаалийн ахлах байцаагч Н.Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан Н.Доржжүгдэр, ХХЕГ-ын ажилтан Дэлгэрдалай гэх хүмүүст эрүүгийн үүсгэн шалгаж байна" хэмээлээ.

ШУУД: Нүүрсний хулгайн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж байна
ШУУД: Нүүрсний хулгайн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.