Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: “Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн захирлыг Солонгост байхад нь өмнөх Ерөнхийлөгч очиж уулзаад маргааш нь шууд АНУ руу зугтсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

УИХ-ын гишүүн Т.Доржханд намын нөхдийн хамт мэдээлэл хийв. Энэ үеэрээ "Нүүрсний хулгай"-н асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх болсноо мэдээлэв. Мөн тэрбээр "Нүүрсний хулгайн арын эзэн хэн юм бэ. Засгийн газарт ямар асуудал байна. Цаашдаа энэ хулгайтайгаа хэрхэн тэмцэх юм" зэргээр нээлттэй сонсгол хийхийг шаардаж байна.

Иргэд гадаа жагсаад байна. Жагсаал үр дүнтэй байх ёстой. Гэтэл энэ жагсаалыг үр дүнгүй болгохын тулд нүүрсчид өөрсдөө жагсаалыг өөр тийш чиглүүлж байна. Улстөрчид нэгнээсээ өшөө авах хэрэгсэл болгох гээд байна. ЗГ-ын бяр хүрэхгүй байна. Нууцын гэрээ ил болж байж, хулгай бодитой, баримттай, ард нь байгаа хүмүүс ил гарна. Гэтэл энэ алхам хийгдэхгүй байна.

Бид ЗГ-аас гадна ҮАБЗ-д хандаж байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалтаар бүгдийг нь нууцад оруулсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зөвлөмжид үндэслэж нууцад орсон.

"Эрдэнэс Тавантолгой"-гоос санхүүжилт авсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал АНУ руу зугтсан. Түүнийг Солонгост байхад нь өмнөх Ерөнхийлөгч очиж уулзаад маргааш нь шууд билет аваад АНУ руу зугтсан байна гэх мэдээлэл байна. Хулгай хийсэн хүмүүс Монголоос зугтаад хэсэг хугацааны дараа мартагдаад ирэхээр буцаж ирдэг баймааргүй байна" хэмээлээ.

Ч.Ундрамын талаар Ёсзүйн хороонд өргөдөл ирвэл түүний асуудлыг хэлэлцэнэ
Ч.Ундрамын талаар Ёсзүйн хороонд өргөдөл ирвэл түүний асуудлыг хэлэлцэнэ
 
Бөөрөлжүүтийн ЦС төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн учраас цаашид тог хязгаарлахгүй
Бөөрөлжүүтийн ЦС төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн учраас цаашид тог хязгаарлахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.