Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрамын талаар Ёсзүйн хороонд өргөдөл ирвэл түүний асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тодруулбал, түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг архичин, гэр бүлээс гадуурх харилцаатай, хүүхдүүдээ хүчирхийлэгч хэмээн мэдэгдэж, бичлэг дэлгэсэн юм.

Харин иргэдийн зүгээс ийм ёсзүйгүй хүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудал нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ" гэсэн юм.

“Жагсаалтай холбоотойгоор МАН-ын Бага хурал хойшлох асуудал яригдаагүй. Маргааш хуралдах товтой байгаа“
“Жагсаалтай холбоотойгоор МАН-ын Бага хурал хойшлох асуудал яригдаагүй. Маргааш хуралдах товтой байгаа“
 
Улаанбаатарт шөнөдөө -18 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -18 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.