Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний асуудлыг аргалаад явж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц шавхагдаж дууссан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах зүйлийг ярилаа. Тэрбээр,

"Эрчим хүчний асуудлыг аргалаад явж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр. Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа.

2024-2025, 2025-2026, 2026-2027 онд галлагааны улирлын дутагдаж байгаа хүчин чадлыг тархмал зургаан эх үүсвэрээр нэмж байгуулахаар зураг нь хийгдээд дуусаж байна.

Эхний төслийг эхлүүлсэн. Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд гүйцэтгэгч нь шалгарсан. Чадвал ирэх өвлөөс өмнө нь холбоно. Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид саяхан үнэ нэмэх ажлыг хийсэн.

Харин ахуйн хэрэглээний эрчим хүчний үнийг нэмж чадаагүй. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Шалтгаан нь цар тахал болон ОХУ, Украины байдал үнийн өсөлт. Иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналт зогсоод, өсөлт гарсан нэг жилийн дараах жилээс нэмэхгүй бол хэрэглэгч нарын төлбөрийн чадвар хангалттай биш байгаа. Харин ААН, төсөвт байгууллагуудын тухайд эрчим хүчний үнийг нэмсэн" гэсэн юм.

ЖАГСААЛТ: Зуд болон нэн их эрсдэлтэй 11 аймгийн 50 сум байна
ЖАГСААЛТ: Зуд болон нэн их эрсдэлтэй 11 аймгийн 50 сум байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.