Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сүхбаатарын талбайд олон олон сүлд мод засч, шинэ оны уур амьсгал оруулж байгаа юм. Үүнд иргэдийн зүгээс төсвийн мөнгөөр талбай дээр мод засч байна гэж шүүмжилж байгаа юм.
Тэгвэл уг асуудлаар бид албаны эх сурвалжаас тодруулахад, "Элчин сайдын яам, Олон улсын байгууллагууд сүлд мод засч байгаа. Бид олон жилийн турш зассан хуучин модоо энэ жил шинэчилж байгаа. Мөн төв талбайг энэ жил олон үйлчилгээтэй иргэдэд илүү ойрхон байлгахаар БОАЖЯ-тай хамтран ажиллаж байна"