Олон улсын хөгжөөн дэмжигч бүжигчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Japan open 2022" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Наран Ерөнхий Боловсролын Дунд сургуулийн "NGL" багийн бяцхан тамирчид өнөөдөр Япон улсыг зорилоо.
"NGL" багийн 16 тамирчин дасгалжуулагч Г.Алтанзаяагийн удирдлага дор тэмцээнд оролцож буй бөгөөд маргааш буюу арван хоёрдугаар сарын 03-ны өдөр уг тэмцээний "Freestyle pom" төрлийн 6-12 насны ангилалд өрсөлдөх юм.
"NGL" баг энэ онд АНУ д болсон хөгжөөн дэмжигч бүжигчдийн дэлхийн аваргад амжилттай оролцож шилдэг наймд шалгарч байсан бол 2018 онд "Japan open 2018" тэмцээний "hip hop" бүжгийн төрөлд алт, "freestyle pom" төрөлд хүрэл медалийг тус тус хүртэж байжээ.