Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Томоохон бүтээн байгуулалтуудыг дагасан нүүрсний хулгай бий эсэхийг шалгаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр "Нүүрсний хулгай 2017 оноос хойш яригда байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК болон орон нутгийн "Тавантолгой" компани хооронд зөрүү үүссэн. Үүнийгээ дагаад ихээхэн хэмжээний нүүрс алдагдсан байх нөхцөл үүсчээ. Энэ нүүрс ямар аргаар алдагдав гэдэг нь Засгийн газар төдийгүй хууль хяналтын байгууллагын анхааралд орсон. Ажлын хэсгүүдийг байгуулаад ажиллаж байгаа. ЦЕГ-т хэрэг шалгагдаж байна.

Хоёрдугаарт, Зүүнбаян төмөр зам, баяжуулах үйлдвэр зэрэг улс орны хувьд стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдээд явж байгаа. Энэ дунд нүүрсний хулгайн асуудал байна уу гэдэгт Засгийн газрын зүгээс Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарсаны дараа мэдээлэл өгнө" гэв.

“Зүүнбаян төмөр зам“ ХХК-ийг татан буулгаж, МТЗ-д шилжүүлэв
“Зүүнбаян төмөр зам“ ХХК-ийг татан буулгаж, МТЗ-д шилжүүлэв
 
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.