Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн алба хаагч нүүрс тээвэрлэгчдээс пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 39 секунд

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Д нь иргэн Л-ээс хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Д нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Л-ийн нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудыг шалгалгүй явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 280,000 төгрөгийн үнэ бүхий пүүзний төлбөрийг төлүүлж хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

22.4 дүгээр зүйл. Хахууль авах 4. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх 1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.