Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Утаат ТАМХИНААС болж Монгол Улс жилд 625 тэрбум төгрөгийн ХОХИРОЛ амсдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 52 секунд

Хүн бүр янжуур тамхийг хортой гэдгийг мэддэг ч төдийлөн татгалзаж чаддаггүй. Өдөр бүрийн хэрэглээнд байсаар л байна. Тамхинаас гарах олон төрлийн аргыг хэрэглэх авч тамхинаас гарч чаддаггүй нь тамхины донтуулагч бодистой холбоотой байдаг. Энэ нь тамхины утаагаар орсон никотин эхлээд хүний тархинд тайвшруулах эсвэл сэргээж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг ч үнэн хэрэгтээ тамхичин хүн тамхи татаад ч сэтгэл тайвшрах мэдрэмжээ авч чаддаггүй аж. Тиймээс утаат тамхитай холбоотой хэд хэдэн баримтыг дараах инфографикуудаар хүргэе.

Жилд 8 сая гаруй хүн "ТАМХИ"-наас шалтгаалан нас бардаг

Дэлхий дээр тамхинаас үүдэн жилд 8 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Энэ нь 8 секунд тутам нэг хүн янжуур тамхинаас үүдэн нас бардаг гэсэн үг бөгөөд 10 үхэл тутмын нэг нь мөн янжуураас үүддэг байна.

Харин манай улсад тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин, хорт хавдраар жилд 2500 гаруй хүн амиа алддаг аж.

Тамхи татдаг иргэдийн дундаж наслалт дөнгөж "52"

Өдөрт 1-9 тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс хорт хавдар тусах нөхцөл нь 4 дахин их байдаг. Тамхи нь дан ганц, зүрх судас, хорт хавдрын үндэс биш. Харин бүх өвчний суурь юм.

Монгол Улсын нийт иргэдийн 24,2 хувь нь тамхи татдаг

Манай улсын насанд хүрэгчдийн 24,2 хувь нь тамхи татдаг байна. Энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд өдөр бүр 750,000 насанд хүрэгч тамхи хэрэглэдэг гэсэн үг юм. Харин эдгээр хүмүүсийн 49 хувь нь эрэгтэйчүүд бол 5 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна.

Мөн судалгаагаар тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг аж. Тамхичин эмэгтэйн бие организмд хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг бөгөөд төрөлтийн хувьд ч ямар нэг байдлаар хүндрэл дагуулах эрсдэл дагалдаж байдаг байна.

Жилд 625 тэрбум төгрөгийн зардал тамхинаас шалтгаалан гардаг

Монгол Улс тамхинаас үүдэлтэй эдийн засгийн өндөр хохирол амсаж байгаа ба жил бүр 625 тэрбус төгрөгийн зардал гарч байна. Тамхинаас үүдэлтэй өвчлөлтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал, бүтээмжтэй холбоотой шууд болон шууд бус зардал үүнд багтдаг.

Янжуур тамхины иш 766 сая тонн хог болж үлддэг

Өдөр бүр 23 тэрбум ширхэг тамхи дэлхий даяар борлуулагддаг. Энэ нь 1 минут тутамд 16 сая ширхэг юм 1 секунд тутамд 266,000 ширхэг гэсэн үг юм.

Харин 766 сая тонн янжуур тамхины иш буюу үлдэгдэл хог дэлхий дээр үлддэг байна. Цуглуулсан нийт хог хаягдлын гуравны нэгээс илүү буюу ойролцоогоор 38 хувийг тамхи бүрдүүлдэг. Тамхиа гудамжинд хаях нь маш түгээмэл бөгөөд тамхи татдаг хүмүүсийн 75 хувь нь энэхүү үйлдлийг хийж байна.

Янжуур тамхины утаанд 7537 төрлийн хорт бодис агуулагддаг

Янжуур тамхины утаанд угаарын хий, хүнцэл, метан, БОХЬ гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 3537 төрлийн химийн элементүүд байдаг. Янжуур тамхийг хэрэглэхдээ 850 орчим хэмд шатааж хэрэглэдэг байна.

Цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг

АНУ-ын Hopkins Medical эрүүл мэндийн байгууллагаас цахилгаан тамхийг энгийн тамхинаас гарах хамгийн шилдэг аргаар нэрлэжээ. Цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг байна. Янжуур тамхинаас цахилгаан тамхи руу шилжиж, дараа нь аль альнаас нь больж байгаа хэрэглэгчдийн тоо 20 гаруй хувьтай байсан аж. Үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол никотинтой бохь болон наалт 4-7 хувийн нөлөө үзүүлжээ.

ХӨГЖЛИЙН БАНК: 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ
ХӨГЖЛИЙН БАНК: 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.