Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй алга болсон хоёр малчинг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн Адгийн бууц гэдэг газар тус аймгийн Өргөн сумын харьяат малчин Б нь 2022.11.27-ны өдрийн 10:00 цагийн орчим мал хариулж яваад малтайгаа сураггүй алга болсон тухай дуудлага өчигдөр ОБГ-т иржээ. Энэ дагуу тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Б /41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 22:40 цагаас зохион байгуулж байгаа аж.

Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар малчин А нь 2022.11.27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 03:57 цагт ОБГ хүлээн авсан байна. Ийнхүү сумын мэргэжлийн ангийнхан малчин А /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:30 цагаас зохион байгуулж байна.

О.Цогтгэрэл: Ердийн нэг өдрийг захиргааны аргаар цахим руу шилжүүлж, аргацаасан арга хэмжээ авч байна
О.Цогтгэрэл: Ердийн нэг өдрийг захиргааны аргаар цахим руу шилжүүлж, аргацаасан арга хэмжээ авч байна
 
О.Батхүү Ерөнхий сайдын шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
О.Батхүү Ерөнхий сайдын шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.