Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: “Мак цемент” ХХК цементийн үнийг нэмэгдүүлж зарсан зарж борлуулсан учир 5.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалт, 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад тус тус зааснаар 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр “МАК Цемент” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000296 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явууллаа.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “МАК Цемент” ХХК нь 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар задгай цементийг 283.600 төгрөгөөр, савласан цементийг 335.600 төгрөгөөр тус тус борлуулж байсан боловч 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч нартаа 1 тонн тутамд задгай цементийг 529.500 төгрөгөөр, савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь тогтоогдлоо.

"Иймд дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар “МАК Цемент” ХХК-д өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний буюу 5.4 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа" гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

ШУУД: Манай оронд томуугийн В хэв шинжийн Викториа хувилбарын омог бүртгэгдсэн
ШУУД: Манай оронд томуугийн В хэв шинжийн Викториа хувилбарын омог бүртгэгдсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.