Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАК компани уул уурхайд түшиглэсэн аж үйлдвэрлэл хөгжүүлэн 4000 гаруй ажлын байр бий болгож байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 33 секунд

Ерөнхий сайдын цоллоод буй стратегийн орд эзэмшигч “Монголын Алт” МАК компани улс, эх орны эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсныг судаллаа. 2007 оны УИХ-ын тогтоолоор Монгол Улсын хэмжээнд 16 ордыг стратегийн орд гэсэн ангилалд багтаасан бөгөөд үүнээс 7 нь төрийн эзэмшилд үлдсэн 9 нь хувийн хэвшилд байгаагаас дийлэнх нь БНХАУ, Сингапур, Канад зэрэг гаднын компанийн мэдэлд байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс зөвхөн МАК компани уул уурхайд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэж, импортыг орлож байна.

Тус компани уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт нийт 4000 гаруй ажлын байр бий болгож, тогтвортой ажлын байраар хангаж байгаа талаараа албан ёсны цахим хуудсандаа мэдээлжээ. Нэг өрх айл 3-4 ам бүлтэй гэж тооцвол ойролцоогоор 16 мянга орчим иргэний аж амьдралд шууд болон шууд бус байдлаар нөлөөлж байна гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Үүнээс гадна 1200 гаруй компанитай ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгч чиглэлээр хамтран ажиллаж байгаа хэмээн онцолсон байна. Ингэснээр эргээд дотоодын бизнесүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэн дотоодын бизнесүүдийг дэмжиж байгаа юм.

Түүнчлэн, МАК компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.9 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг бүтээн байгуулалтаар илэрхийлбэл,

  • 640 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын 700 сургууль,
  • 240 хүүхдийн хүчин чадалтай 1160 цэцэрлэг,
  • 100 ортой 250 эмнэлэг,
  • 1450 км авто замын тус, тус барих хэмжээний татварыг улсад төлжээ.

Харин барилгын материалын үйлдвэрлэлийн хувьд 2012 оноос судалгаа, хөгжүүлэлтээ хийж, Монголын анхны европ стандартын хийт бетоны үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш дотоодын аж үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэн 2017 онд цементийн үйлдвэр, 2019 онд цонх, хаалганы үйлдвэр, 2022 онд агаар сэлгэлтийн хоолой үйлдвэр, 2023 онд шохой болон бетон зуурмагийн үйлдвэр зэрэг нийт 6 үйлдвэрийг ашиглалтад оруулан, үйлдвэрлэл явуулж байна.

Ингэхдээ барилгын салбарын гол бүтээгдэхүүн болох цемент, блокийн импортын хэрэглээг бууруулан, дотоодын зах зээлийн 40-50 гаруй хувийг дангаар хангаж байгаа аж. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш нийт 260 гаруй сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн, гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдсэн байна.

Харин цаашид эдгээр үйлдвэрүүддээ түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулан, барилга материалын импортын хараат байдлыг бууруулах цогц бодлого баримтлан ажиллахаар зорьжээ.

Уг нь ингэж баялаг бүтээж буй үндэсний компанидаа төр төмөр нүүрээ харуулж байхаар гаднын, бүр зөвшөөрөлгүй уул уурхайн явуулдаг компаниудыгаа яагаад цоллодоггүй юм бол доо. Нэг талаас сонгууль тулсан энэ үед, эрх баригчид сонгогчдоос өндөр үнэлгээ авах арга замаа л харсан байж магадгүй юм. Төр нь хүссэн үедээ хувийн хэвшлээ буруутгаад, хувь эзэмшчихдэг ийм нөхцөлд Монголд бизнес хийж, ажлын байр бий болгож, татвар төлөөд явах томоохон компани үлдэх болов уу.

Төр засгийн бодлого нь үндэсний компанидаа халгаатай улсад хөрөнгө оруулах гаднын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид гарч ирэх үү. Дээр нь бас татвар нэмэхгүй гэж гарч ирсэн эрх баригчид маань өнгөрсөн 8 жилд 9 төрлийн татвар нэмчихсэн гэж байгаа...

Редакцийн бус нийтлэл

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.