Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зүүнбаян-Ханги“ чиглэлийн төмөр зам нээлтээ хийж, ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг бол "Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр зам ашиглалтад орсноор 1300 гаруй ажлын байр шинээр бий болохоос гадна эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй юм. Тэгвэл уг чиглэлийн төмөр замын нээлт өнөөдөр болж байна.

"Зүүнбаян-Ханги” чиглэлийн гол зам нь нийт 229,6 километрийн урттай. Монголын хилээс найман километрийн зайд орших БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно. 1520 мм царигтай, 25 тн голын даацтай, 287 километр дэлгэмэл урттай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам болжээ.

Ийнхүү “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр замаар Монгол улсаас БНХАУ-д нүүрс экспортлох ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн аж.

Монгол Улсад анх удаа гурван чиглэлийн төмөр замын уулзварыг бий болгосон ба энэ нь одоо ашиглагдаж байгаа УБТЗ ХНН-ээс болон Тавантолгойн бүлэг орд газраас уул уурхайн болон бусад ачаа барааг шаардлагатай чиглэлд саадгүй тээвэрлэх, ачаа тээврийн зөв зохион байгуулалт хийх боломжийг олгох юм.

Б.Бат-Эрдэнэ: Үе, үеийн сайд нар аялал жуулчлалын чиглэлээр олгох ёстой газрыг зориулалт бусаар олгосонтой холбоотой асуудлууд бий
Б.Бат-Эрдэнэ: Үе, үеийн сайд нар аялал жуулчлалын чиглэлээр олгох ёстой газрыг зориулалт бусаар олгосонтой холбоотой асуудлууд бий
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.