Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1 |
Хууль зүйн байнгын хороо |
·Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
·Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох ·Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Эдийн засгийн байнгын хороо |
·Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл /Засгийн газар 2022.11.07-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ ·Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
4 |
Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаар/ |
·Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлт хэлэлцэх |
15.00 |
“Их Эзэн Чингис хаан” |