Нийслэлчүүдийн толгойн өвчин болсоор ирсэн түгжрэлийн нөхцөл байдал ямар байгааг өчигдрийн орсон цаснаар үүссэн автозамын хөдөлгөөнөөс харж болохоор байлаа. Үүнтэй холбоотойгоор олон нийт шүүмжлэлтэй байр суурийг ихээр илэрхийлэв. Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл метро барихыг "шаардав". Тэрбээр "Хотын түгжрэлийг шийдэхийн тулд юуны өмнө Энхтайваны өргөн чөлөөний газар доогуур метро тавих, хотын дундуур явсан төмөр замыг хос болгох ажлуудыг яаралтай эргэж сэргээх хэрэгтэй! Хувийн хэвшилд хариуцуулбал цаадуул чинь 2-3 жилийн дотор хийчхэнэ. Сумъяабазар аа. Сүхбаатар аа" гэв.