Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Налайх дүүрэгт хүүхдүүд хордсон гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 46 секунд

Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдээд буй. Бидэнд байгаа мэдээллээр хүүхдүүдийн дөрөв нь өчигдөр оройн 22:00 цагийн үед ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ба 15-16 настай хүүхдүүд аж.

Эл мэдээллийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19:25 цагт Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна.

Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 8 хүүхэд хэвтэн эмчлүүлж 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан гэх үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

ШУУД: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц