Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан одоо ч МАН-ын ЕНБД-аа хийж байна. МАН-ын тал толгойг хариуцаж буй хүн төсвийг Монголын ард түмэнд зарцуулах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

АН-аас өнөөдөр мэдээлэл хийв. Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар "Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Өрхийн орлого жилээс жилд буурч байна. Өнгөрсөн удаагийн сонгуулиар МАН татвар нэмэхгүй гэсэн ч нэмчихсэн. Тиймээс энэ сарын 15-ны өдөр АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг хүргүүлсэн. 2023 оны улсын төсөв дээрмийн төсөв болсон. Иймд Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна.

МАН-ынхан сонгуульдаа бэлдэж хэт их төсөв тавьдаг. 21 аймгаас хамгийн их төсөв тавьсан нь Хэнтий аймаг байсан. Хэнтий аймагт Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд өөрсдөө байдаг. Эрх мэдэлтэй нь өөрийнхөө тойрогт хамгийн их төсөв тавьдаг зүйл олон жил үргэлжилж байна. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Монголын эрх ашиг нэг байх ёстой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан одоо ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байна. МАН-ын тал толгойг хариуцаж буй хүн яаж 2023 оны төсвийг Монголын ард түмэнд зөв зарцуулах юм бэ. Энэ бол дээрэм.

Цаашдаа зөвхөн хуулийн дагуу шаардлага тавих биш үг, үзэл бодлоо илэрхийлж жагсаал, цуглаан хийнэ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Иймээс үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих ёстой" хэмээлээ.

Б.Баттөмөр: Монгол Улсад ёс зүй , сахилга, хариуцлагыг сайжруулахад төрийн албан хаагчаас эхлэх ёстой
Б.Баттөмөр: Монгол Улсад ёс зүй , сахилга, хариуцлагыг сайжруулахад төрийн албан хаагчаас эхлэх ёстой
 
Б.Энхтайван: Хүүхдийн эрхтний хөгжил дутуу, чадавх муутай байдаг учраас ханиадтай үед  3-6 хүртэлх эрхтнүүд нь хямардаг
Б.Энхтайван: Хүүхдийн эрхтний хөгжил дутуу, чадавх муутай байдаг учраас ханиадтай үед 3-6 хүртэлх эрхтнүүд нь хямардаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.