Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЭД ШҮҮХ: АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхжаргал нарын хүсэлтийг хангахаас татгалзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас ирүүлсэн “Хаягийн өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд тус намын ерөнхий захиргаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй, маргаантай байгаа нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудаар тодорхойлогдож байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

“Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх” тухай Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргалаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хүсэлтэд дурдсанаар нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж, энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэхийг илтгэгч шүүгчид даалгав.

Б.Болдсайхан: Шагнал, доромжлол алинийх нь ч өр дарамтгүй амьдармаар байна
Б.Болдсайхан: Шагнал, доромжлол алинийх нь ч өр дарамтгүй амьдармаар байна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна