Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск өөртэй нь санал зөрөлдсөн твиттерийн ажилтнуудыг халж эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дэлхийн томоохон сошиал платформ твиттерийг 44 тэрбум доллараар худалдан авсан Элон Маск ажилчидтайгаа санал зөрөлдөж, улмаар өөрийнх нь эсрэг санал гаргасан ажилчдыг ажлаас нь халж эхэлжээ. Энэ нь олон нийтэд ил болж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт Twitter дээр программ хангамжийн инженер Эрик Фрохнхофертой маргалдсан бөгөөд улмаар "тэр халагдсан" гэж жиргэжээ.

Твиттерийн платформ дэлхийн зарим улс оронд “супер удаан” ажилладаг хэмээн Маск шүүмжилсэнтэй Эрик санаа нийлэхгүй байгаагаа олон нийтийн өмнө илэрхийлээд халагдсан нь энэ юм байна. Тэрбээр халагдсанаа найзынхаа дамжуулсан Илон Маскийн жиргээнээс л мэджээ.

Фрохнхофер даваа гарагийн орой CNN-д ярилцлага өгөхдөө "Твиттерээс над руу хэн ч холбоо бариагүй. Найз Маскийн жиргээг явуулснаар халагдсанаа мэдсэн" гэжээ.

Эрик тухайн өдрийн орой хэвлэлд ярихдаа Масктай ажиллахыг “бүхэлдээ новшийн шоу” гэж тодорхойлоод одоо тус компани дотор одоо эх захгүй “үймээн самуун” болж байгааг гэрчилжээ.

Маргааш нь энэ асуудлыг хөндсөн Твиттерийн бас нэг мэргэжилтэн халагдсанаа мэдсэн байна.

Үүнээс гадна Твиттерийн хэд хэдэн ажилтан “компанийн дотоод дүрмийг зөрчсөн ааш авир гаргасан” гэх үндэслэлээр халагдсан тухай мэдэгдэл хүлээж авчээ.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.