Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Старлинк" компанитай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Элон Маскын "Старлинк" компани манай улсын нутаг дэвсгэрт үйлчилгээгээ нэвтрүүлснээр шилэн кабель хүрээгүй алслагдсан бүс нутгуудад өндөр хурдны интернэтэд холбогдох боломж нээгдэнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн билээ. Тодруулбал, Тэрбумтан Элон Маск Монгол Улсад "Starlink" компаниа байгуулж, энэ талаарх мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд байршсан байдаг.
Сануулахад, Өнгөрсөн амралтын өдөр Монгол HD телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ "Элон Маскын Старлинк үйлчилгээ орж ирнэ гэж байсныг мартаарай. Учир нь Монголчууд даргын компаниар дамжихыг шаардсанд нөгөө хэд нь салаавч өгөөд дараагийн улсруугаа явав! Харин бид намагтаа үлдэв" хэмээсэн нь асуудал дагуулаад байгаа юм.