Элон Маскийн Starlink төслийг Монголд хэрэгжүүлэхээр болжээ. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ, замын түгжрэлийг бууруулах төсөлд SpaceX-тэй хамтран ажиллах аж. Илон Маскийн Starlink интернэтийн талаар өнгөрсөн тавдугаар сард Монгол Улстай хэлэлцээр хийсэн. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, SpaceX компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Элон Маскийн баг онлайнаар хэлэлцээ хийлээ.
SpaceX компани Starlink төслөөс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан SolarCity болон Hyperloop төслүүдийг хэрэгжүүлэх боломжтойг зарласан. Яамны зүгээс холбогдох албаныхантай холбогдож, хэрэгжилтэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
SolarCity бол Теслагийн охин компани болох Калифорни мужийн Сан Матео хотод байрладаг Америкийн эрчим хүчний компани юм. Тус компанийн үндсэн үйлчилгээнд нарны эрчим хүчний системийн зураг төсөл, санхүүжилт, суурилуулалт багтдаг. Тус компанид 13,000 гаруй хүн ажилладаг.
Эх сурвалж: AKIpress News Agency