Манай гараг өчигдөр найман тэрбум иргэнээ хүлээн авсан. Наймдахь тэрбум иргэнээр Монгол гал голомтоос төрснийг гадаадын сайтууд онцолжээ. Тодруулбал, Австралийн нийслэл хот Канберра хотод ажиллаж, амьдарч буй Эрдэнэцогтын Лхагвасүрэн, Батжаргалын Ананд нар өчигдөр шинэ хүнээ өлгийдөн авсан нь энэ юм. Тэд хүүдээ Мэргэн гэдэг нэр хайрласан бөгөөд эх хүүхдийн бие энх байгааг Австралийн https://www.canberratimes.com сайт тэмдэглэсэн байна.
Гэрэл зургийг Keegan Carroll авсан байна.
Мөн найман тэрбум дахь иргэнээр Филиппин улсад мэндэлсэн хүүхэд бүртгэгджээ.