Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 102 дугаар зүйлийн 102.1, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байдаг. Үндсэн хуулийн цэцээс уг мэдээллийн дагуу Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр өдрийн 9.30 цагаас хийхээр товлосон тухай албаны эх сурвалж мэдээлж байна.

Тодруулбал, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, мөн оны 3 дугаар сарын 01-ээс хэрэгжиж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид "холбогдох шүүгч" гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ”, 105 дугаар зүйлийн 105.8-д “Сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна” гэж заажээ.

Өмнө нь үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын уламжлалаар бол шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийн талаар өргөдөл, мэдээлэл гаргагч нь сахилгын хэргийн оролцогч болж, хуралдаанд оролцох, тайлбар, хүсэлт гаргах, холбогдох шийдвэрт гомдол гаргах зэрэг оролцогчийн эрхийг эдэлдэг байсан юм.

Тэгвэл Үндсэн хуулийн Цэцэд гаргасан дээрх мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа жиргэхдээ, "Үндсэн хуулийн Цэц Шүүхийн тухай хуулийн зарим заалт(Сахилгын хороонд гомдол гаргагч нь сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах эрхтэй эсэх) Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ

ЗГ: Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар хэлэлцэж байна
ЗГ: Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар хэлэлцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.