Манай гараг энэ сарын 15-нд найман тэрбум иргэнээ хүлээн авсан. Наймдахь тэрбум иргэнээр Монгол гал голомтоос төрснийг гадаадын сайтууд онцолсон. Тодруулбал, Австралийн нийслэл хот Канберра хотод ажиллаж, амьдарч буй Эрдэнэцогтын Лхагвасүрэн, Батжаргалын Ананд нар шинэ хүнээ өлгийдөн авсан нь энэ юм. Тэд хүүдээ Мэргэн гэдэг нэр хайрласан бөгөөд эх хүүхдийн бие энх байгааг Австралийн https://www.canberratimes.com сайт тэмдэглэсэн байна.
8 тэрбум дахь хүү А.МЭРГЭНИЙ аав Б.Ананд "Үр минь дэлхийн түүхэнд нэрээ мөнхөллөө. Манай хүүг 8 тэрбум дахь иргэний нэг гэж зарлахад өөр хүмүүс "Яагаад тэгэж байгаа юм. Манай хүүхэд ч 8 тэрбум иргэний нэг гэх вий" гэж эмээсэн. Монголд ч, дэлхийд энэ сарын 15-нд төрсөн бүх хүүхэд 8 тэрбум иргэний босгыг давж байгаа баярын өдөр шүү. Энэ өдрийг онож төрсөн азтай хувь тохиол шүү. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье..." гэжээ. Найман тэрбум дахь иргэний нэг А.Мэргэний аав Б.Ананд, ээж Б.Лхагвасүрэн нартай ярилцсан онлайн ярилцлагыг энд дарж үзнэ үү.