Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амундрагийн өмгөөлөгч О.Санчирбал: 60 саяын цэцэг бэлэглэсэнг А.Амундратай холбож байгаа нь улс төрийн зорилготой байж болзошгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өчигдөр цахим орчинд хайртай эмэгтэйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай бэлэглэсэн гэх пост цацагдаж олон нийтийн анхаарлыг их татсан. Эл мэдээлэлтэй холбогдуулан тухайн 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг бэлэглэсэн хүн нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра гэх мэдээлэл гараад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2022.11.15/ тус цэцэг илгээсэн хүн нь А.Амундра биш гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал буюу түүний өмгөөлөгч мэдэгдэж, цагдаад хандаж худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлт гаргасан талаараа мэдээлсэн.

Энэ талаар өмгөөлөгч О.Санчирбалтай холбогдоход "А.Амундра нь Ерөнхий сайдын зөвлөхөөр огт ажилладаггүй. Илт ташаа мэдээлэл тарж буйтай холбогдуулан шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан. Шалгалтын хариу гарсаны дараа тодорхой мэдээлэл өгнө. Ер нь энэ үйл явдлыг бидний зүгээс зохион байгуулалттай, улс төртэй холбоотой нөхцөл байдал байж болзошгүй гэх хардлага байна" гэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээлэл шилэн болов
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээлэл шилэн болов
 
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.