Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батзандангийн цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Уг хуулийн хугацаа дууссан бөгөөд тэдний цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Түүний туслахаараа дамжуулан авсан зээл "Капитал банк"-ийг дампууруулахад нөлөөлсөн гэж үзсэн бөгөөд тэрбээр авсан зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа аж.

Сануулахад, түүний ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор мөн саатуулаад байгаа билээ.

Л.Мөнхбаатар: Гадаад паспортыг цахимжуулснаар хилээр 15 секундын дотор нэвтрэх боломжтой болно
Л.Мөнхбаатар: Гадаад паспортыг цахимжуулснаар хилээр 15 секундын дотор нэвтрэх боломжтой болно
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.