Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Жавхлан: Цэнхэр тэнгэр шиг Монгол Улсаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элслээ.

Үүнтэй холбогдуулан АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, АН-ын УИХ дахь Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мэдээлэл хийв. 

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ "Сонгууль дөхсөн энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсэх түүхэн шийдвэр гаргасанд бид туйлын баяртай хүлээж авч байгаа юм. Ардчилсан нам 2016 оны сонгуулиар 9 гишүүнтэй бүлэг парламентад орж ирж байсан. Тэгвэл дараагийн сонгуулийн өмнө, парламентийн дөрвөн жилийн үйл явдлын төгсгөлд бид 9 гишүүнтэй, элэг бүтэн боллоо. АН-ын бүлэгт элсэн нэгдэж, Ес дэх гишүүн болж орж ирж байгаа УИХ-ын С.Жавхландаа амжилт хүсье. Монгол оронд ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үйл хэрэгт тань илүү их амжилтыг хүсэн ерөөе" гэв. 

АН-д гишүүнээр элсэж буй УИХ-ын гишүүн С.Жавхлан "Өнөөдөр АН-ын бүлэгт 9 дэх гишүүн болж, элсэж байгаадаа их баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд ганцаардаж, дуу хоолойгоо хүргэж чаддаггүй байсан. Өөрийгөө дайчилж, хичээж ажилласан ч дуу хоолой минь хүрсэнгүй. Харин өнөөдөр АН-д элсэж, олуулаа болж байгаад баярлаж байна. Цэнхэр тэнгэр шиг Монгол Улсаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй" гэлээ. 

Мэдээллийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Ардчиллын нэрийг улам өндөрт өргөж яваарай" хэмээн захиж, УИХ-ын гишүүн С.Жавхланд намын дүрэм, гишүүний батлах, туг, мөрийн хөтөлбөрийг гардууллаа. 

У.БИЛГҮҮН

2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна
2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга