1992 оноос хойш Монголчууд бид нийт найман удаагийн парламентын сонгуулийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд МАН таван удаа /1992, 2000, 2008, 2016, 2020 он/ үнэмлэхгүй олон ялалт байгуулж, нэг удаа /2004 он/ сөрөг хүчинтэй тэнцэж байсан бол АН хоёр удаа /1996, 2012 он/ төр барьж байжээ.
2013 оноос 2022 оны хооронд буюу сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 18,2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төсвийн алдагдлыг бий болгосон байна. Тэгвэл дээрх хугацаанд АН, МАН нийт хичнээн хэмжээний алдагдалтай төсөв баталж байсан бэ гэдгийг ИНФОГРАФИК-аар хүргэе.
Дээрх графикаас харахад АН 2013-2016 онуудын хооронд төсөв баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 5,9 их наяд төгрөгийн /нийт төсвийн алдагдлын 32,4 хувь/ алдагдалтай төсөв, МАН 2017-2022 онуудын хооронд төсөв батлахдаа нийт 12,3 их наяд төгрөгийн /нийт төсвийн алдагдлын 67,5 хувь/ алдагдалтай төсөв баталжээ. Энэ нь МАН АН-аас 2 дахин их төсвийн алдагдлыг бий болгосон байна гэсэн үг юм.