Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Бид панер хадсан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. ХЗҮХ-ийн объект яригдаж байгаа нэг хувилбар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Үндэсний хөгжлийн газрын нөөцөд суурилж байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яам бие даасан байртай болох асуудал хөндөгдөж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр руу шилжих асуудал яригдсан билээ. Тэгвэл энэ талаар бид Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Эдийн засаг, хөгжлийн яам Хууль зүйн үндэсний хүрээлэн рүү нүүж орох асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?

-Ер нь Эдийн засаг, хөгжлийн яамны дор гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулагдах юм. Тэгэхээр түүнтэй холбоотойгоор яаманд байрны асуудал яригдаж байгаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр бол яригдаж байгаа нэг хувилбар. Жишээлбэл гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар гэхэд Монгол улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт алга болсон шүү дээ. Одоо зөвхөн манай яам байгуулагдсанаас хойш ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гомдол 38 байна. Энэ нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын тайлбарлаж байсан гадаадын хөрөнгө оруулагчдын асуудлаас ангид зүйл. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой гомдол гэсэн үг. Тэгэхээр бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье, Монгол Улсын валютын нөөц бага үед гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад хэрэгтэй гэж ярих үед энэ нь хоосон үг болчих гээд байгаа юм. Тиймээс иймэрхүү асуудлуудыг тусгай агентлаг байгуулагдаад тэндээ хийгдээд явж байсан урьд өмнөх туршлагаа эргээд сэргээж байгаа асуудал гэж ойлгож болно.

-Эдийн засаг, хөгжлийн яам хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?

-Одоогоор бид 80 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид энэ тэнд нь панер хадчихсан байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

-ХЗҮХ дэлхийн банкны санхүүжилттэй бөгөөд 40 жилийн хугацаанд эрдэм судлалын төв байлгах гэрээтэй юм билээ. Хэрвээ танай яам тийшээ нүүж очвол гэрээ зөрчсөн асуудал үүсэх юм биш үү?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. ХЗҮХ-ийн байр ярианы нэг хувилбар төдий. Ер нь энэ асуудал миний эрхлэх асуудал биш. ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудал.

SOCIAL POP: Дайн эсэргүүцлээ гээд яллах гэвэл Монгол Улсад оноосон ял болно шүү
SOCIAL POP: Дайн эсэргүүцлээ гээд яллах гэвэл Монгол Улсад оноосон ял болно шүү
 
13 давхраас дээш барилгын галыг робот, дроноор унтраах боломжгүй гэв
13 давхраас дээш барилгын галыг робот, дроноор унтраах боломжгүй гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.