Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Төгсөх ангийн хоёр сурагч цайны газарт нулимс асгаруулагч цацлага цацаад эд мөрийн баримтаа хогийн саванд хаясан нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт өнөөдөр 10:40 цагийн үед засварлагааны үеэр хүүхдүүдийн дунд амьсгал боогдуулагч хий цацсан хэрэг гараад буй.

Эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Дархан-Уул аймаг, Дархан сум " сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д хүлээн авчээ. Шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон" гэлээ.

БНХАУ-ын хоёр иргэн их хэмжээний алтыг хууль бусаар хилээр авч гарах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
БНХАУ-ын хоёр иргэн их хэмжээний алтыг хууль бусаар хилээр авч гарах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.