Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэр Б.Болороодоо зориулан хадам ээж нь шүлэг бичжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр "Б" өнгөрсөн оны зургадугаар сард лифтний хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хуулийн байгууллагаас талийгаач "Б"-г ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтуу байсан гэх дүгнэлт гаргаж байсан. Харин Б.Болороо нөхрийнхөө нэр төрийг сэргээж, үнэн зөвийг илрүүлэхээр уйгагүй зүтгэсний эцэст түүний гэм буруугүйг тогтоож чадсан билээ.

Тэгвэл түүний хадам ээж бэрдээ зориулан дараах шүлгийг бичиж, өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Худ Буянжаргал, бэр Болороо нартаа зориулан бичлээ. Хайртай хүүгий минь нэр төрийг сэргээсэнд гүнээ талархаж бна. Та хоёртоо баярлалаа.

"Нэр шигээ тунгалагхан сэтгэлтэй охин

Боловсролтой, ухаалаг, алаг нүдэн охин

Нэгэн цагийн ерөөлөөр бидэнд ирсэн бэргэн

Бурхан үрийн минь түшиг болсон хань

Хүүгээс минь салаалсан цэцэг шиг охиныг

Нахиалуулж, ургуулсан наран бэр Болороо

 Бэрхшээлтэй нүүр тулж, шаналалд автсан ч

 Бэтгэрсэн бодолдоо нурж, хөл алдаагүй бүсгүй ухаан

 Хөгжлийн бэрхшээл, амьдралын түмэн шалгуурт ч

 Харц бөхийж, шантарч нугараагүй хатан зориг

Сайхан хүүгийн минь санааных нь тал Болороо

Саруулхан үрийн минь ухааных нь дөл Болороо

Хайран сайхны минь хайрын ганц оч Болороо

Хайртай нандины минь хамаг бүхнийх нь харц Болороо

Хатан ухаан, хаан суудлынх нь хагас Болороо

Хүний л ганц охин үр Болороо бэргэн минь

 Хүүг минь зөв гишгэхэд хүч нэмсэн гэргий

 Хэлтгий бодлыг нь зөвд хөтөлсөн бэргэн

 Бодол сэтгэлийнх нь гэгээн нууранд хайрыг

 Бороо мэт асгаруулсан сэтгэлийн хайлан минь

Идэр есийн жаврыг сөрөн, зүрхэндээ тангараг өргөж

Ижийтэйгээ үнэний эрэлд няцалтгүй зогссон охин минь

Өр өвтгөж, сэтгэл шархлуулсан худлын булхайг дэлгэж

Үнэн, худлын дэнсийг ялгаж салгахаар суусан үр минь

Түмэн олон, төр хоёртой эвсэж зөвийг нь онож шүүсэн

Тууштай,  тэмцлийн дуу хоолой болон ялсан бэргэн минь

 Хайрынхаа төлөө, халуун дулаан сэтгэл бүхний төлөө ялсан

 Ханийнхаа төлөө, хайртай эрхэм бүхнийхээ төлөө чадсан

 Хатуужил сайтай ээжийн охин гэдгээ баталж дийлсэн

 Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэргэн

Хууль гууль болсныг төрийн өндөрлөгт хүргэсэн

Хэрэг хуучирдаггүйг шүүхийн танхимд дуулгасан

Хорвоод үнэн ялдгийг худлын өмнө мэдрүүлсэн

Хайрыг хайрлахын гайхамшгийг зүрхэнд түгээсэн

Хүн хүнээрээ үлдэхийн учрыг түмэнд үлгэрлэсэн

Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэр Болороо" гэжээ.

Image may contain: 1 person, standing, sky, ocean, outdoor and water
 
 
Б.Отгон: Миний ухаан, зориг эс хүрлээ. Би ШИНЭ намаас нэр дэвшихгүй
Б.Отгон: Миний ухаан, зориг эс хүрлээ. Би ШИНЭ намаас нэр дэвшихгүй
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.